Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Налайх дүүрэгт алга болсон гурван настай охиныг эсэн мэнд олжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн жижүүрийн утсанд иргэн Б гэгчээс 2021 оны 10 дугаар сарын 21-ний 23.15 цагт “Манай нагац дүү 3 настай Н нь миний ээжийн хамт гадуур явж байгаад алга болсон байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлжээ. Дуудлага мэдээллийн дагуу тус хэлтсийн нийт бие бүрэлдэхүүн дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд самналт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.

Шалгалтын явцад урьдчилсан байдлаар сураггүй алга болсон охин Н нь эмээ У-гийн хамт явж байсан бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлж хэрэглэсний улмаас хаана салсан, хэзээ алга болсныг санахгүй байсан нөхцөл байдал тогтоогдсон.

Цагдаагийн алба хаагчид явсан цаг минут, эзэнгүй балгас, гуу жалга, гудамж зэрэг зам маршрут бүрийг нэг бүрчлэн шалгаж эрэн хайх ажиллагааг шуурхай явуулсны дүнд маргааш өглөө нь охиныг Налайх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр .. тоот хаягнаас эсэн мэнд олж тогтоон, охиныг хүүхэд хамгааллын байгууллага, хорооны хамтарсан багт мэдэгдэж, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

Сэтгүүл зүйн зорилгоор мэдээллийг цуглуулахдаа мэдээлэлд холбогдож буй эзнээс нь зөвшөөрөл авахгүй байх санал гаргажээ
Сэтгүүл зүйн зорилгоор мэдээллийг цуглуулахдаа мэдээлэлд холбогдож буй эзнээс нь зөвшөөрөл авахгүй байх санал гаргажээ
 
Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг бүрэн унтраажээ
Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг бүрэн унтраажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.