Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нөхрийнхөө хүчирхийллийг тэсээгүй эмэгтэй нөхрөө олон удаа хутгалж, амь насанд нь хүрчээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 27 секунд

Төв аймгийн нутаг дэвсгэрт гэр бүлийн маргааны улмаас эхнэр нь нөхрөө хутгалж, амь насыг нь хохироосон ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, 2021 оны аравдугаар сарын 23-ны 23.30 цаг орчимд иргэн С гэгч нь мотоциклтой, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэртээ ирж хэрүүл маргаан үүсгэж, гэр бүлийнхэндээ агсам тавьж, биед нь халдах үед эхнэр Х нь түүнийг нийт есөн удаа хутгалж, толгой тус газарт таван удаа хурц мохоо биетээр цохисноос амь насанд нь хүрсэн хэрэг гарсан байна.

Урьдчилсан байдлаар амь хохирогч С нь гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлддэг байсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Сэжигтэн Х-ийн үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, цагдан хорих саналыг тус аймгийн прокурорын газарт хүргүүлэн Төв аймаг дахь цагдаагийн газарт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иймд иргэд архи согтууруулах ундааны зүйлээс аль болох татгалзах, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой аливаа үйлдлийн талаар цаг алдалгүй цагдаагийн байгууллагад шуурхай мэдэгдэж байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Халдвар аваагүй, вакцины нэг тунтай иргэд 21 хоногийн дараа II тунд хамрагдана
Халдвар аваагүй, вакцины нэг тунтай иргэд 21 хоногийн дараа II тунд хамрагдана
 
“Эрдэнэс Тавантолгой“ ХК дотоодын зах зээлд гаргасан этт бондын “Транч-2”-ын төлбөрийг хүүгийн хамт өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.