Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Халдвар аваагүй, вакцины нэг тунтай иргэд 21 хоногийн дараа II тунд хамрагдана

Ангилал
Нийгэм COVID-19
Огноо
Унших
1 минут 11 секунд

Иргэдийн дунд вакциндаа хэзээ, хэрхэн хамрагдах мэдээлэл дутмаг байдаг. Тэгвэл хоёр болон гуравдугаар тундаа хэзээ хамрагдах нарийн мэдээллийг хүргэж байна.

Халдвар аваагүй иргэдийн анхааралд,

Коронавирусын эсрэг вакцины хоёрдугаар тунд хамрагдсан 18-аас дээш насны иргэд 21 хоногийн дараа хоёрдугаар тунд хамрагдах бөгөөд гуравдугаар тунд гурван сарын дараа хамрагдах юм байна.

Харин нэгдүгээр тунд хамрагдаж хоёрдугаар тундаа хамрагдаагүй гурваас дээш сар болсон 18-аас доош насны иргэд файзер, комирнэти, corv вакцинаас сонголтоо хийж 21 хоногийн дараа вакцинд хамрагдана.

Халдвар авсан иргэдийн анхааралд,

Коронавирусын эсрэг вакцины нэгдүгээр тунгаа хийлгэсний дараа халдвар авсан бол эдгэснээс хойш 21 хоногийн дараа хоёрдугаар тунд хамрагдана. Гуравдугаар тунд мөн адил гурван сарын дараа хамрагдана

Харин хоёрдугаар тунд хамрагдсаны дараа халдвар авсан бол эдгэснээс гурван сарын дараа гуравдугаар тундаа хамрагдана.

“Эрээнээс өөр хотуудаас нарийн ногоо татах шийдэл гаргахаар ажиллаж байна“
“Эрээнээс өөр хотуудаас нарийн ногоо татах шийдэл гаргахаар ажиллаж байна“
 
АН: Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг 2027 он хүртэл хойшлуулах шалтгааныг хууль санаачлагчид нь өөрсдөө ч тайлбарлаж чадахгүй байгаа