АН-ын бүлгийн ажлын албаны зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ Хотын дарга Д.Сумъябазарыг ажлаа хийж чадахгүй байна, Циркийн газрыг дүүгийнхээ хамаарал бүхий хүнд өгсөн гэх мэдээллийг удаа дараа өгч байсан.Тэгвэл Хотын дарга Д.Сумъяабазар Д.Мөнх-Эрдэнийг хуулийн байгууллагад өгч шалгуулах болсноо мэдэгдлээ.
Тэрбээр "Ажлаа хийж байгаа хүмүүсийг гүтгэж, доромжилдог байдлыг хүлээн зөвшөөрч болохгүй. Д.Мөнх-Эрдэнэ ардаа захиалагчтай, зорилготой гэдэг нь тодорхой болсон. Тиймээс хуулийн байгууллагад өгч шалгуулна. Эрүүл ажил хэрэгч шүүмжлэл байж болно. Гэхдээ захиалгаар ажлаа хийж байгаа хүмүүсийг гүтгэж, доромжлохыг хүлээн зөвшөөрөхгүй" хэмээжээ.