Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд 17 настай охин энэ сарын 23-нд гэрээсээ гараад ор сураггүй алга болсон байсан юм. Тодруулбал, тэрбээр гэрийнхэнтэйгээ маргалдаж, гэрээсээ гараад эргэж очоогүй байна.
Тэгвэл аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж энэ сарын 24-ний 11.04 цагт иргэн 17 настай эмэгтэй иргэн Т-н цогцсыг тус багийн “Дамжлага бааз” гэдэг газар /гэрээс нь зүүн урд зүгт 5 км/-аас Хөвсгөл нуурын уснаас гарган, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Нас барсан шалтгааныг тодруулахаар цагдаагийн байгууллага ажиллаж байна.
С.Сувдансондор