Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ: 75 настай иргэн гэртэйгээ шатаж нас баржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 47 секунд

Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хороо, Толгойтын гудамжинд урд шөнө гэр шатаж байна гэх дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид очин иргэн Н-ийн 5 ханатай гэр шатаж байсныг унтраажээ

Уг гал түймэрт иргэн 75 настай эрэгтэй өртөж нас барсан байсныг тус дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгч, иргэн угаартсан байсан 65 настай эмэгтэйг нийслэлийн яаралтай түргэн тусламжийг төвд хүлээлгэн өгсөн байна.

Иймд галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан анхаарал, болгоомжтой байхыг Онцгой байдлын байгууллагаас зөвлөлөө.

“The Models” шоу өнөөдрөөс эхлэн үзэгчдэд хүрнэ
“The Models” шоу өнөөдрөөс эхлэн үзэгчдэд хүрнэ
 
Сумын заан Б.Цагаанбанди хоёр дахь удаагаа түрүүллээ
Сумын заан Б.Цагаанбанди хоёр дахь удаагаа түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.