Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НҮБ-ын ажилтан Т.Батцэцэг коронавирустай тэмцэхэд 10 сая төгрөг хандивлалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул, НҮБ-ын ажилтан Тойсонгийн Батцэцэг 10 сая төгрөг хандивласныг гэр бүлийн төлөөлөл нь өнөөдөр Улсын онцгой комисст гардуулан өглөө. 

Дэлхий нийтийг цочроон олон улс оронд эрсдэлт, онцгой нөхцөл байдлыг үүсгээд буй коронавируст халдвараас ард иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх үйлсэд хувь нэмрээ оруулж, төр засгийн шийдвэр, мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг бүх талаар дэмжиж, халуун сэтгэлийн хандив өргөсөнд талархаж буйгаа ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян энэ үеэр илэрхийлсэн байна.

Энэ мэтчилэн шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байгаа аж.

Эрчим хүчний яамны хурлыг цахимаар хийснээр томилолтын зардлын 10 сая төгрөгийг хэмнэжээ
Эрчим хүчний яамны хурлыг цахимаар хийснээр томилолтын зардлын 10 сая төгрөгийг хэмнэжээ
 
СУРВАЛЖИЛГА: Тавгийн идээний КОМ ааруул 400-450 мянган төгрөг, хэвийн боовны үнэ 5000 төгрөгөөс эхэлж байна
СУРВАЛЖИЛГА: Тавгийн идээний КОМ ааруул 400-450 мянган төгрөг, хэвийн боовны үнэ 5000 төгрөгөөс эхэлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.