Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутагт намагт нэг хүн шигдсэн тухай дуудлага өчигдөр буюу аравдугаар сарын 21-ний өдөр бүртгэгджээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очиход “Дунд намаг" гэх газраас хойд зүгт 2 км-т 25 настай эмэгтэй Э намагт шигдсэн, осголтын байдалтай байсныг аварч гарган эмнэлгийн анхны тусламж үзүүлж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн талаар албаныхан мэдээллээ.
Намагт шигдэж, осголтын байдалтай байсан эмэгтэйг аварчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.