Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЕБС-ийн 2, сургуулийн өмнөх боловсролын 5 байгууллага 100 хувь цахимд шилжжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 50 секунд

НОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Нийслэлийн боловсролын газраас мэдээлэл хийсэн юм. НБГ-ын мэргэжилтэн н.Батбилэг "Өнөөдрийн байдлаар 100 хувь зайны буюу цахим сургалтад шилжсэн сургууль 2, сургуулийн өмнөх боловсролын таван байгууллага байна. ЕБС, сургуулийн өмнөх боловсролын шатанд нийт 53 багш, 37 ажилтан алба хаагч, 153 хүүхэд халдвар аваад байна.

БШУ-ны болон Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан тушаал гарсан. Үүнтэй холбогдуулан хичээл сургалтын үйл ажиллагааг явуулах түр журам хэрэгжиж байгаа. Түр журамд биеийн тамирын хичээлийг хэрхэн зохион байгуулах тухай тусгасан байдаг. Биеийн тамирын хичээлийг дулааны улиралд сургуулийн гадна талбайд, тухайн өдрийн хичээлийн сүүлийн цагт зохион байгуулахаар зохицуулж, суралцагчдыг хэт ядрах, ачаалал авах, хөлрөх зэргээс сэргийлж, хурд хүч шаардахгүй, эрүүл мэндийг дэмжсэн дасгалыг хүн хоорондын зай барин хийхээр зохион байгуулна гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан биеийн тамирын хичээл цахимаар орно.

УОК-ын нэгдсэн штбат халдвар авсан багш нарт үр дүнгийн урамшууллыг олгохгүй байна гэх гомдол их ирж байна. Хичээл сургалтын үндсэн үйл ажиллагааны үр дүнд үндэслэн тухайн багшийн үр дүнгийн урамшуулал олгох ёстой. Түүнээс биш халдвартай уялдуулж ямар нэг байдлаар тухайн багшийн үр дүнгийн урамшууллыг олгохгүй байх зохицуулалт байхгүй" гэлээ.

“Өмнөх бүх Засгийн газрууд дунд ийм хүнд нөхцөлд ажилласан Засгийн газар байгаагүй“
“Өмнөх бүх Засгийн газрууд дунд ийм хүнд нөхцөлд ажилласан Засгийн газар байгаагүй“
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.