НОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр НЭМГ-ын дарга Б.Бямбадорж "Ковид19-ийн халдварын хүнд хэлбэрээр өвчилсөн иргэдийн тоо нэмэгдэж байна. 40 дахь долоо хоногт 1522 хүн хүнд хэмээн хэвтэн эмчлүүлж байсан бол 41 дэх долоо хоногт 1613 болж нэмэгдсэн. Нийслэлийн Засаг даргын захирамжаар цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд сайн дурынхныг ажиллуулах болсон. Тэгвэл аравдугаар сарын 4-17-ны хооронд нийт 47 жолооч хөлсөөр ажиллах гэрээ хийж, 391 өдөр ажиллаж, нэг жолооч дунджаар 8,3 өдөр ажилласан байна.
Нэмэлт тунгийн вакцинжуулалтыг эрчимжүүлэхийн тулд явуулын баг ажиллаж эхэлсэн. Тэгвэл өссөн дүнгээр 11 их дээд сургуулийн 1803 оюутан, 15 байгууллагын 1261, гэрээр 1850, нийт 4914 иргэнийг явуулын багаар дархлаажуулсан байна" гэлээ.