Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм дулаан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 45 секунд

Өнөөдөр буюу 10 сарын 20-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

Хур тунадас: Зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар цэлмэг. Хур тунадас орохгүй.

Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 11-16 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 10-12 градус, бусад хэсгээр 4-6 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр.Шөнөдөө 11-13 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.

Нийслэлд маргааш 5048 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ
Нийслэлд маргааш 5048 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ
 
Жагсагчид зам хааж, төв замаар хөдөлгөөнд оролцож байсан автомашинууд хөдөлгөөнөө хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болжээ
Жагсагчид зам хааж, төв замаар хөдөлгөөнд оролцож байсан автомашинууд хөдөлгөөнөө хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.