Засгийн газар ойрын үед хэд хэдэн томилгоо хийхээр дотооддоо ярилцаж тохирсон гэх мэдээлэл буй. Уг томилгоонд Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханыг Эрүүл мэндийн дэд сайдаар томилно гэсэн мэдээлэл гараад байгаа юм.
Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад, "Т.Мөнхсайханыг Эрүүл мэндийн дэд сайдаар томилно гэдэг нь ташаа мэдээлэл" гэдгийг хэллээ.
Ташрамд дурьдахад, Т.Мөнхсайхан нь өөрийн хүсэлтээр Эрүүл мэндийн сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бөгөөд МАН-ын даргын зөвлөхөөр ажиллаж байгаад Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлого хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаа билээ.