Энэтхэгийн өмнөд хэсэгт хүчтэй аадар бороо орсны улмаас гол мөрөн үерлэж, үерийн улмаас 26 хүн амиа алджээ.
Амиа алдагсдын дунд тав нь хүүхэд байсан аж. Олон хүн сураггүй болсон тул амиа алдагсдын тоо цаашид өсөх магадлал өндөр юм.
Керала мужийн Коттаям дүүрэгт хэд хэдэн байшин нурж, хүмүүс хавчуулагджээ. Тус мужийн Коттаям, Идукки дүүргүүд хамгийн ихээр хохирол амссан бөгөөд үргэлжлэн орсон борооны улмаас хөрсний нуралт үүсчээ.