Ерөнхий сайд асан С.Баяр өөрийн цахим хуудсаараа дамжуулан өөртэй нь холбогддог гүтгэлгийн асуудлуудад цаашид байр сууриа илэрхийлнэ гэдгээ мэдээлжээ. Тэрбээр "Олон жил гүтгүүлсэн ч, би шүүх цагдаа бололгүй тэгсгээд өнгөрөөснөө зөв гэдэг байв. Одоо бодох нь, гүжир үг тараасан улсын толгойг илж явсан маань буруу байж. Тийм улсыг өөгшүүлснээр өөрийгөө болон өрөөлийг үлэмж хохироож байж гэдгээ яс махандаа тултал ойлгосон. Одоо оодруулахгүй" гэжээ.
Олон жил гүтгүүлсэн ч, би шүүх цагдаа бололгүй тэгсгээд өнгөрөөснөө зөв гэдэг байв. Одоо бодох нь, гүжир үг тараасан улсын толгойг илж явсан маань буруу байж. Тийм улсыг өөгшүүлснээр өөрийгөө болон өрөөлийг үлэмж хохироож байж гэдгээ яс махандаа тултал ойлгосон. Одоо оодруулахгүй
— S.Bayar (@SBayar12) October 18, 2021