УИХ-ын 18 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн нөхөн сонгуульд Монгол ардын намаас нэр дэвшин ялалт байгуулсан Цагаанхүүгийн Идэрбат хөрөнгө орлогын мэдүүлгээ дараах байдлаар өгсөн байна. Тэрбээр,
Өөрийн жилийн орлогоо 22 сая, гэр бүлийн жилийн орлогоо 40 сая хэмээн мэдүүлжээ. Мөн тэрбээр 266 саяар үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй бөгөөд 80 саяар үнэлэгдэх үхэр адуутай аж. Нөхөн сонгуульд ялалт байгуулсан Ц.Идэрбат 15 сая төгрөгийн хадгаламжтай бол 104 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ.