Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Загджав: УИХ-ын гишүүн Д.Ганбат хорих байранд нэвтэрсэн нь хууль зөрчсөн үйлдэл

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

УИХ-ын гишүүн Д.Ганбат Д.Монголхүү, Э.Одбаяр нарын хоригдож байгаа хорих 461 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцах зорилгоор тус ангид нэвтэрсэн. Тэрбээр энэ талаараа "УИХ-ын гишүүний бүрэн эрхийн дагуу тус байгууллагын үйл ажиллагаатай танилцах эрхтэй" хэмээн хэлж байсан юм.

Энэ талаар ШШГЕГ-ын дарга Д.Загджав "УИХ-ын гишүүн төрийн байгууллагын байранд орж, үйл ажиллагаатай танилцах эрхтэй. Гэхдээ цагдан хорих үйл ажиллагаа явуулж байгаа тусгай хамгаалагдсан байранд нэвтрэх ёсгүй. Тэр нь сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих, шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19.2-т зааж өгсөн байдаг. Цагдан хоригдож байгаа этгээдтэй уулзахад хорих шийдвэр гаргасан албан тушаалтан бичгээр зөвшөөрөл өгч уулзалт хийлгэнэ. Гэхдээ гэр бүлийн гишүүд болон бусад хүмүүст хамаарна. УИХ-ын гишүүний бүрэн эрхэнд цагдан хорих тухай хуулиар хязгаарлагдсан байдаг. Тиймээс хууль зөрчсөн үйлдэл" гэв.

Х.Нямбаатар: Ирэх долоо хоногоос шүүхийн гол амин сүнсүүд хэрэгжиж эхэлнэ
Х.Нямбаатар: Ирэх долоо хоногоос шүүхийн гол амин сүнсүүд хэрэгжиж эхэлнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.