Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Ганбаатар: Таван жилийн үр дүнд Монгол Улсын хүн бүр 30 сая төгрөгийн өртэй болсон

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 34 секунд

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төслийн танилцуулгыг хийсэн. Үүнтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Таван жилийн үр дүнд Монгол Улсын хүн бүр 30 сая төгрөгийн өртэй болсон. Засгийн газрын өр 8.4 тэрбум ам.доллар. Ковидоос болж 115,000 хүн ажилгүй болсон байна. Үүнийг МАН дангаараа хариуцлага үүрнэ. Яаж үүрэх вэ? Ямар үр дүн гарах вэ? Өр хэдэн ам.доллараар буухыг тоогоор хэлж өгнө үү?

Төсвийн тогтвортой байдлын хууль бол хамгийн тогтворгүй хууль. Төсвийн алдагдал гэдэг бол нэргүй алдагдал гэсэн үг. Энэ бол ирээдүйгээсээ зөвшөөрөлгүй дээрэмдэж байгаа хэрэг. Ямар гол үндэслэл байгаа вэ" гэж асуулаа.

Сангийн сайд Б.Жавхлан "115,000 хүн ажилгүй болоогүй. Харин ч 120,000 ажлын байр хамгаалагдсан. Цаашид эдийн засгаа идэвхжүүлэх ажлаа үргэлжлүүлсний үр дүнд ажлын байрыг нэмэгдүүлэх зорилттой байна" гэлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хар дарсан зүүд мэт шөнө өнгөрч, Монгол Улсын эдийн засагт үүр хаяарч эхэлж байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хар дарсан зүүд мэт шөнө өнгөрч, Монгол Улсын эдийн засагт үүр хаяарч эхэлж байна
 
Ажилтнууд нь илүү цагаар ажиллаагүй байхад илүү цаг бодож өөрсдөдөө авдаг байсан УЦУОШГ-ын хоёр хүний хэргийг шүүхэд шилжүүлжээ
Ажилтнууд нь илүү цагаар ажиллаагүй байхад илүү цаг бодож өөрсдөдөө авдаг байсан УЦУОШГ-ын хоёр хүний хэргийг шүүхэд шилжүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.