Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр чуулганы хуралдаанд Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийн танилцуулгыг хийлээ.
Энэ үеэрээ цар тахлын улмаас амиа алдсан ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлэв. Тэрбээр "1000 гаруй хүний алтан амь эрсдсэнд Засгийн газрынхаа өмнөөс гүн эмгэнэл илэрхийлж байна. Манай улс энэ оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс бүх нийтийн вакцинжуулалтын ажлыг эхлүүлж, өнөөдрийн байдлаар нийт хүн амын 65.6 хувийг бүрэн тунд, 350 мянга гаруй хүнийг дархлаа сэргээх нэмэлт гуравдугаар тунд хамруулж, 2.6 сая орчим вакцины нөөцийг бүрдүүлээд байна. Эрүүл мэндийн байгууллага, эрдэмтэн судлаачдын тооцооллоор өнөөдрийн түвшинд зохион байгуулж чадаагүй бол 46 мянга гаруй иргэний амь нас бодитоор эрсдэлд орох аюулд байлааДэлхий даяар цар тахлаас улбаалсан тээвэр ложистекийн хямрал, бараа бүтээгдэхүүний хомстол, үнийн өсөлт зэрэг гэнэтийн цочрол хямрал энэ оны сүүл, ирэх оны эхний хагаст үргэлжлэх төлөвтэй байгааг Олон Улсын байгууллагууд бидэнд анхааруулсаар байгаа" хэмээсэн юм.