Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чуулган: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 57 секунд

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Захиалгаар ял үйлддэг, захиалгаар хэрэг үүсгэдэг, захиалгаар шүүхийн шийдвэр гаргадаг шүүгч, прокурор, мөрдөн байцаагч нарын асуудлыг хэзээ шийдэх вэ? Сүүлийн 2-3 жил хангалттай харлаа. Энэ хүмүүст бид хуулийн дагуу хариуцлага тооцож, эдлэх ёстой ялыг өгөхгүй бол бид хуулинд хичнээн нэмэлт өөрчлөлт оруулаад нэмэргүй. Шүүгч, прокурор, мөрдөн байцаагч нар болдог юм байна гэж ойлгоод яваад байх нь" хэмээн асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Аливаа асуудал бүр хоёр талтай байдаг. Хүн төрөлхтөн дэлхий нийтийн жишиг хандлага аль зүгрүү явж байгааг судлахад үндсэндээ шүүхээс буцаадаг байдал Орос, Монгол хоёрт л үлдлээ. Бусад улсад гэм буруутай нь үнэхээр нотлогдож чадахгүй бол шүүх цагаатгах, нотлогдвол яллах шийдвэрийн нэгийг л гаргадаг. Манай улс ч мөн адил яг энэ зарчмаар уг нь эрүүгийн хэрэг хянан шалгах тухай хуулиндаа бичсэн. Дотор нь ороод үзэхээр мөрдөн байцаалтад буцаах гурав дахь шийдвэрийг биччихээд байгаа юм. Мөрдөн байцаалтад байна гээд л хүлээлгэн амьдын там болгож байна. Цагаатгагдах ч үгүй, шийтгэгдэх ч үгүй" гэсэн юм.

Ингээд санал хураалт явуулахад гишүүдийн 60 хувийн саналаар дэмжигдлээ. Улмаар анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ХЗБХ-нд шилжүүлэв.

МХЕГ: Вакцинжуулалтад хэрэглээгүй 136 тун вакциныг устгажээ
МХЕГ: Вакцинжуулалтад хэрэглээгүй 136 тун вакциныг устгажээ
 
Ойн санг хортон шавжид идэгдэхээс хамгаалсан хуш модны “Ахлагчийн төгөл“-ийг байгууллаа
Ойн санг хортон шавжид идэгдэхээс хамгаалсан хуш модны “Ахлагчийн төгөл“-ийг байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.