Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаяр: “Жаст“-ын Ш.Батхүү гэж нөхөр есөн жил шалгагдаж байна

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 16 секунд

УИХ-ын намрын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Есөн жил шалгагдаж байгаа хэрэг байна. Жастын Ш.Батхүү гэж нөхөр байна. 2013 оноос эхэлж шалгагдаж байгаа юм байна. Ийм төр байдаг юм уу. Ийм шүүх байдаг юм уу. Гэм буруутай бол аль эрт ялаа авахгүй юу. Гэм буруугүй юм бол цагаатгаач. Яагаад хамаг амьдрал, нэр хүндийг нь үрээд, бизнесийг нь дээрээмдээд байгаа юм бэ. Энэ заалтыг барьцаалах, бизнесийг нь дээрэмдэх зэвсэг болгож ашиглаад байна. Гэмт хэрэг мөн ч биш. Биш ч биш. Яллагдагч гээд л яваад байдаг. Нотолж чадахгүй бол үнэнээ өчөөд хууль шүүхийн байгууллагадаа хэлээд цагаатгахгүй юм уу. Энэ чинь шударга ёсны нэр төрийг үгүй болгоод байна. Үүнийгээ больё" гэв.

Х.Баттулгын талынхан намаа авч чадахгүй бол МоАХ-г нам болгох стратеги боловсруулжээ
Х.Баттулгын талынхан намаа авч чадахгүй бол МоАХ-г нам болгох стратеги боловсруулжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд