Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Бямбадорж: Орон нутгаас ирсэн иргэд халдвар авбал байгаа газрынхаа өрхийн эмнэлэгт хандаж, эмчлүүлнэ

Ангилал
COVID-19
Огноо
Унших
2 минут 6 секунд

НЭМГ-ын дарга Б.Бямбадоржоос эмнэлгийн орны хүрэлцээний талаар тодрууллаа.

-Орны хүрэлцээ муу байгаагаас иргэд гэртээ хугацаа алдаж, хүндрэл тохиолдол их байна гэх гомдол их бий. Энэ асуудалд тайлбар өгөхгүй юу?

-Орны хүрэлцээ муу байгаа тул хэвтэн эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай иргэдээ эмнэлэгт хэвтүүлэх нь маш том асуудал болоод байна. Бид 14 хоногийн өмнөөс хэвтэн эмчлүүлэх шаардлагатай иргэдээ эрэмбэлээд нэн шаардлагатай иргэдээ зохицуулж эмнэлэгт хэвтүүлэх ор зохицуулалтын багийг байгуулаад ажиллаж байна. Нийт 46 эрүүл мэндийн байгууллага халдвар авсан хүнд иргэдийг хуваарилах, тандалтын багийн үнэлгээг үндэслэж нэн шаардлагатай иргэдийн эмнэлэгт хэвтүүлэх зэрэг асуудлыг зохицуулж байна.

-Халдвар авсан нь жирэмсэн эмэгтэйчүүдэд хэрхэн анхаарч байна вэ?

-Жирэмсэн эмэгтэй халдвартай нь батлагдсан бол шууд тусгайлсан мэргэжлийн эмнэлгүүдэд хэвтүүлж, эмчилгээг эхлүүлж байгаа.

-Хөдөө орон нутгаас ирсэн иргэд халдвар авсан бол эмнэлгийн тусламж үйлчилгээг хэрхэн яаж авах уу?

-Цар тахлын үед иргэд хөдөлгөөнөө аль болох хязгаарлах хэрэгтэй. Зайлшгүй тохиолдолд Улаанбаатарт ирээд халдвар авсан бол тухайн байрлаж байгаа газрынхаа Өрхийн эмнэлэгтээ хандаад тандалт хийлгэнэ. Шаардлагатай бол эмнэлэгт хэвтэнэ. Хэрвээ гэрээр эмчлүүлэх бол байгаа газрынхаа эмнэлэгт хандаад эмчилгээгээ гэртээ эхлүүлнэ.

-Орон нутгийн оюутнууд яах вэ?

-21 сургуулийн оюутны байранд 209 тохиолдол бүртгэгдсэн байна. 91 нь оюутныхаа байранд тусгаарлагдаад 25 нь гадуур оршин суугаа газрынхаа хаягт хянагдаж байна. 13 оюутан эмнэлэгт, 135 оюутан эдгэрсэн байна. Оршин суугаа хаягаасаа хамаарч тусламж үйлчилгээ авч байна.

Улаанбаатарт 2 хэм дулаан байна
Улаанбаатарт 2 хэм дулаан байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.