Бразилийн шигшээ багийн довтлогч, өдгөө 29 настай супер од Неймар Да Силва саяхан “The Line Of Kings” баримтат кинонд оролцож байх үеэрээ "2022 онд Катарт зохиогдох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн миний хувьд сүүлийн дэлхийн аварга байж магадгүй" хэмээн ярьжээ.
Тэрбээр “Би үүнийг хамгийн сүүлчийнх гэж харж байна. Надад хөлбөмбөгтэй тэмцэх сэтгэлзүй үлдсэн гэдэгт би эргэлзэж байна. 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн миний хамгийн сүүлийн дэлхийн аварга байж магадгүй юм” гэсэн байна.
Неймарын хувьд карьертаа шигшээ багийнхаа өмсгөлтэй нийт 114 тоглолтод оролцож, 69 гоол оруулсан байдаг. Мөн багтайгаа хамт 2014 оны Бразилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шагналт дөрөвдүгээр байранд шалгарч байсан юм.
Д.Идэрбат