Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах аравдугаар ангийн алба хаагчид очиход иргэн С-ийн таван ханатай гэр, 2х2 метрийн хэмжээтэй амбаар бүрэн шатаж байсан аж. Галыг таван минутын дотор унтраан ажилласан бөгөөд уг гал түймэрт 25 настай эрэгтэйн нүүр, хүзүү, гар, хөлийн хэсэг, гурван сартай хүүгийнх нь нүүр, гарын хэсэг түлэгдэж гэмтэн, эхнэр болох 23 настай эмэгтэй, гурван настай хүү нар өртөж нас барсан байна.