Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ганбат: Нүүрс тээвэрлэлтийн асуулгыг Ерөнхий сайдад хаягласан юм, гэтэл шаардлагатай хүмүүс алга

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 52 секунд

УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан үргэлжилж байна. “Нүүрс тээвэрлэлтийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний” талаар тавьсан асуулгын хариуг сонслоо. Энэ талаар гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат “Энэ асуулгыг би Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хаягласан юм. Өнөөдрийн эдийн засгийг сайжруулах гаргалгаа, гарц нүүрсэн дээр л байгаа. Гэтэл шаардлагатай хүмүүс алга. Засгийн газрын хандаж байгаа хандлага ийм байна. Л.Халтар сайд болон энэ хэдэн залуусын хэрэнд таарсан юмыг л асууя.

С зөвшөөрөл гэсэн зүйл хэзээнээс эхэлсэн юм бэ. Хэдэн жил ажиллаж байгаа хэн хэн гэж нөхдүүд вэ. Яриа нь нэлээд бүдүүн дуутай, пээдгэр байх чинь. Монгол Улсын ард түмний ганц мөнгө олдог нүүрс тээврийн жолоочдыг зовоож байна. Цаана нь улс орны эдийн засаг дампуурч байна. Энэ зөвшөөрлөө больчихож болдоггүй юм уу" гэж асуув.

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал Б.Гүрсоронзон “С зөвшөөрөл 2011 оны хоёр улсын Засгийн газар хоорондын протоколын хүрээнд бий болсон. Ганцхан С төрлийн зөвшөөрөл биш, бүх боомтууд дээр ашиглаж байгаа D, F зэрэг 10 орчи төрлийн зөвшөөрлийн бичиг байдаг. Зөвшөөрлийн бичиггүй болгох асуудлыг хөндөөгүй биш хөндөж байсан. Энэ бол нэг талаасаа маш том хяналтын тогтолцоо. Энэ ташрамд хэлэхэд та Гашуунсухайт боомтын нөхцөл байдлыг газар дээр нь очоод танилцаарай гэж хувийн журмаар хүсмээр байна" гэж хариуллаа.

УИХ-ын гишүүн Д.Ганбат “Би энэ хурган дарга нараас хэдэн жил ажилласныг нь асуугаад байгаа юм. Хаа хамаагүй, өөрийнхөө түвшнээс хэтрүүлж яриад байх юм. Бараг Монгол Хятадын асуудал ярих гээд байх шиг байна. Чи өөрийнхөө чаддаг, мэддэг юмаа л ярь. Таны хэмжээний хүн Монголын нүүрсний тээвэрлэлтийн бодлогыг шийдээд байдаг юм уу. Монгол Улс ийм болсон юм уу” гэж асуулт тодрууллаа.

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал Б.Гүрсоронзон “Авто тээврийн салбарт долоо дахь жилдээ, мэргэжилтнээс эхлээд хэлтсийн дарга, сүүлийн хоёр жил Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байна” гэв.

М.Энхболд: Цаашид сонгуульд нэр дэвших эсэхийг нам шийднэ
М.Энхболд: Цаашид сонгуульд нэр дэвших эсэхийг нам шийднэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.