УИХ-ын чуулганы хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбатаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан “Нүүрс тээвэрлэлтийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний” талаар тавьсан асуулгын хариуг сонсож байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн хариуцлагагүй жолооч нараас болж олон жолооч эрх ашгаараа хохирч байгааг хэрхэн шийдэхийг тодруулсан. Түүний асуултад ЗТХЯ-ны Авто бодлогын газрын дарга Жаргалсайхан "Шинжилгээний зөрүүтэй асуудлаар ХӨСҮТ-өөс мэргэжилтнүүд очиж ажилласан. Монголд сөрөг гарчихаад, БНХАУ-ын талд очихоор эерэг гараад байдаг. Улмаар БНХАУ-ын тал халдвартай багийг 28 хоногийн хугацаанд хүлээн авахгүй. Цагаан хаднаас гарах шаардлага тавьдаг. ААН-үүд жолоочоосоо дахин түргэвчилсэн шинжилгээ аваад ХӨСҮТ болон хувийн эмнэлгээр давхар шинжилгээ өгүүлдэг. Ингээд хариу нь сөрөг гардаг. Ингээд сөрөг байхад Цагаан хаднаас гаргачихлаа гээд маргаан үүсдэг байсан. Нарийн мэргэжлийн хүмүүс үүнийг шалгасан. Хэд хэдэн зөрчил илэрсэн. Нэг тохиолдол хэлэхэд, өөрийнхөө оронд өөр хүн шинжилгээнд оруулаад БНХАУ руу гарсан боловч нөгөөдөх нь хятадын талд очоод баригдсан гэх мэт дотоодын зохион байгуулалттай холбоотой асуудал бий" хэмээлээ.
Уг асуудалд УИХ-ын дарга Г.Занданшатар "Албаны зүйл ярина шүү. Зах дээр буу халж байгаа юм шиг" хэмээн бухимдсан юм.