Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 57 секунд

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр аравдугаар сарын 8-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын баруун хойд хэсгээр, 9-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орно. Мөн цасан болон шороон шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхилж, ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна.

Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 9-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээний бороо, нойтон цас орж, 10-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи аравдугаар сарын 8-нд ихэнх нутгаар, 9-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Энэ сарын 10-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Аравдугаар сарын 8-наас нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна.

ХӨСҮТ: Халдвар авч эдгэрээд дахин халдвар авсан 16 мянган иргэн байна
ХӨСҮТ: Халдвар авч эдгэрээд дахин халдвар авсан 16 мянган иргэн байна
 
ШУУД: УИХ-ын сонгуулийн “Саналын хуудас”-ны асуудлаар улс төрийн намын төлөөллүүд мэдээлэл хийж байна
ШУУД: УИХ-ын сонгуулийн “Саналын хуудас”-ны асуудлаар улс төрийн намын төлөөллүүд мэдээлэл хийж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.