Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨСҮТ: Халдвар авч эдгэрээд дахин халдвар авсан 16 мянган иргэн байна

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 0 секунд

ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайхан дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Улсын хэмжээнд хоёр тунгаа хийлгэсэн 2.1 сая иргэн байна. Гуравдугаар тунгаа хийлгэсэн 330 мянган иргэн байна. Хоёр тунгаа хийлгээд халдвар авсан 100 мянган иргэн байна. Харин гуравдугаар тунгаа хийлгэсэн иргэдийн 1 хувь нь халдвар авсан. Үүний 0.5 хувь нь вакцин хийлгээд 14 хоногтоо авсан бол 0.5 хувь нь 14 хоногоос дээш хоночихоод халдвар авсан байна.

Альфа вирус мутацилагдаад дельта вирус болсон. Гуравдугаар давалгаа тэр чигтээ буюу 90 хувь нь дельтавирус. Альфа вирусаар өвчилсөн хүн дельтавирусаар өвчлөх эрсдэлтэй. Учир нь мутацилагдсан. Өнөөдрийн байдлаар халдвар аваад эдгэчихээд дахин халдвар авсан 16 мянган иргэн байна" гэлээ.

ЭМЯ: 2410 тохиолдол батлагдаж, 13 хүн нас барлаа
ЭМЯ: 2410 тохиолдол батлагдаж, 13 хүн нас барлаа
 
“Айлуудад 2021 онд олгосон 135.5 сая төгрөгийн ЦАХИЛГААН ХАЛААГУУРЫН эргэн төлөлт АЙЛУУД НҮҮСЭН, ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙ гэх шалтгаанаар төлөгдөөгүй“