Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

З.Балдандугар: БГД-т өдрийн тохиолдол 500-аас доош буухгүй байна

Ангилал
Нийгэм COVID-19
Огноо
Унших
1 минут 13 секунд

Эрүүл мэндийн яамнаас долоо хоног бүрийн Баасан гаригт коронавирусийн нөхцөл байдалтай холбоотой ээлжит мэдээллээ хийлээ.Энэ үеэр БГД-ийн нэгдсэн эмнэлгийн дарга З.Балдандугар дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, "БГД-т 53 мянга гаруй иргэн халдвар аваад байна. 47 мянга гаруй нь эдгэрсэн. Өдөрт 500-аас доош буухгүй байна. Тусламж үйлчилгээ хүргэхээр 653 ор дэлгэн ажиллаж байна. Зорилтот бүлгийн иргэд, өндөр настай иргэд, суурь өвчтэй хүмүүс хүндрэх тохиолдол 6-р сарын өмнөхтэй харьцуулахад өсөж байна. Халдварын тохиолдолд өдөрт 500-гаас доош буухгүй байна. Халдварын тархалт нэмэгдэхийн хэрээр тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж, ор нэмэлтээр дэлгэх шаардлага үүссэн. Иргэд халдвар хамгаалалтын дэглэмээ сайтар баримталж, вакцинд идэвхтэй хамрагдах хэрэгтэй байна. Хамгийн өндөр тархалттай байгаа нь Нарны гүүрний хэсэг буюу гуравдугаар хороо байгаа. Тиймээс энэ амралтын өдрүүдэд тандалтын баг гаргаж ажиллахаар болсон" гэв.

Ерөнхий сайд асан Санжийн Баяр: Хийж амжаагүй, хэлж чадаагүй, зүрхлээгүй зүйлдээ харамсдаг
Ерөнхий сайд асан Санжийн Баяр: Хийж амжаагүй, хэлж чадаагүй, зүрхлээгүй зүйлдээ харамсдаг
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.