Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ө.Батзул тавдугаар байрт оржээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 8 секунд

Азийн АШТ-ий мөнгөн медальт, Дмитрий Коркин, Буриадын Ерөнхийлөгчийн цом, Тахтийн цом, “Pune Mayor’s Cup”, Дмитрий Миндиашвили, “Mongolia Open” ОУТ-ий алт, мөнгө, хүрэл медальт “Хангарьд” спорт клубийн тамирчин ОУХМ Өлзийсайханы Батзул Ослогийн ДАШТ-ий 97 кг-ын жинд шагналт тавдугаар байрт оров.

Ө.Батзул Норвегийн нийслэлд тэгшитгэлд Канадын Ниса Преет Сингх Рандавыг оноогоор (10:0) цэвэр ялсан ч 1/8 шигшээд олимпийн алт, мөнгөн медальт, дэлхийн хошой аварга АНУ-ын Кайл Снайдерт 4:14-өөр ялагдсан. Өнөөдөр үдээс өмнө дагах барилдаанд Македоны дагестан легионер Магомедгажи Нуровыг 6:0-ээр ялсан. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд өчигдөр алдарт К.Снайдерийг илүүрхэж яваад цаг дуусахаас хэдхэн секундын өмнө өөрийнхөө алдаанаас болж ялагдсан, 23 хүртэлх насны дэлхийн хошой аварга Ираны Можтаба Голейжтэй хүч үзэж оноогоор цэвэр (0:10) ялагдсан байна.

ХЭН ҮНЭН ЯРИВ: УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат VS Яллагдагч Т.Чимгээ
ХЭН ҮНЭН ЯРИВ: УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат VS Яллагдагч Т.Чимгээ
 
Өнөөдөр Ц.Цогтбаатар тэргүүтэй зургаан бөх барилдана
Өнөөдөр Ц.Цогтбаатар тэргүүтэй зургаан бөх барилдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.