Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Тавантолгой түлш” ХХК-ийн захирал М.Ганбаатар: Түлш хомстсон нь хямдралаас л болж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 37 секунд

Сайжруулсан шахмал түлшний хомстлын асуудлаар холбогдох байгууллагууд түлш борлуулж буй цэгүүдэд ажиллаа. Энэхүү ажилд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, “Тавантолгой түлш” ХХК-ийн захирал М.Ганбаатар, Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлыг асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө, "Тавантолгой түлш" ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан нар оролцжээ.

Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлыг асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө "Цэгүүдийн тоог нэмчихвэл хүмүүс оочирлохоо болино шүү дээ. Хажуу талд цэг байхад оочир өөрөө хуваагдаад, зарим нь тэнд зарим нь энэ цэгээсээ авхад хүмүүсийн дунд бухимдал үүсэхгүй. Ерөөсөө нол зарчим энд л байна. Интернэтээр 1000 гаруй хүмүүс хүсэлтээ өгсөн. Шаардлага хангаад шалгаруулсан нь 600 хүн байна. Одоо ингээд 600 хүн бэлэн байна. Дуудаад гэрээгээ байгууллахад 600 цэгийн шаардлагаа хангасан. Түлшээ аваад эхэлнэ гэсэн үг. Бодит байдал ийм байна" гэв.

“Тавантолгой түлш” ХХК-ийн захирал М.Ганбаатар "Энэ хямдралыг тодорхой хугацаанд зогсоохоос өөр аргагүй. Хямдрал байгаа цагт энэ түлшний оочир тасрахгүй. 1000,2000,3000 цэг нээгээд ч тасрахгүй. Энэ бүхэн хямдралаас л болж байгаа. Картын хяналтыг хэн, хаана, хэзээ, яаж хянаж байгаа юм" гэлээ.

214 ахмад настан “Хүүхэд хамгаалагч“ эргүүлээр ажиллаж байна
214 ахмад настан “Хүүхэд хамгаалагч“ эргүүлээр ажиллаж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.