Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1501 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 751 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 749 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас 14 хүн нас барж, нийт нас баралтын тоо 1274 боллоо.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 13,428
-Хүндэвтэр 6,501
-Хүнд 2,126
-Нэн хүнд 374 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 59,045 хүн эмчлүүлж байгаа аж. Энэ хугацаанд 6,239 хүн эдгэжээ. Хэвтэн эмчлүүлж буй 22,429 иргэн байна. Үүний 1,519 нь жирэмсэн, 4,178 хүүхэд байна.