Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Цэндбаатарын сорилгодоо оролцоогүйн цаад шалтгаан юу байв

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 25 секунд

Монголын боксын холбооны Удирдах зөвлөл хуралдаж, Э.Цэндбаатарыг хүсэлтийг харгалзан ДАШТ-ий өмнөх сорилт тоглолтод оролцуулахаар болсон. Тэрбээр залуу тамирчин О.Тулгатай тулалдаж, ялсан нь ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцохоор болоод байсан юм.

Сорил тоглолт аравдугаар сарын 3-нд буюу Эрдэнэтийн Сэлэнгэ баазад явагдах ч Э.Цэндбаатар сорилгодоо ирээгүйгээс О.Тулга ДАШТ-нд оролцохоор боллоо.

Тэрбээр ямар учраас ирсэнгүй вэ.

Түүнийг жингээ огцом хассанаас болж эмнэлэгт хүргэгдсэн, бэлтгэлийнхээ үеэр ухаан алдсан зэрэг мэдээллүүд цацагдаж байна.

Нөгөө талаасаа Боксын холбоо анхнаасаа түүнийг ДАШТ-нд явуулах хүсэлгүй байсан. Улмаар олны хэл амыг дарахын тулд сорилго тэмцээн гэгчийг зохиож, улмаар Э.Цэндбаатарыг буруутай харагдуулах хэдэн секундын бичлэг цацаж, эцэс сүүлдээ дарамталж, сорилго тэмцээнд нь ирүүлсэнгүй.

Боксын холбооны Ерөнхийлөгч Х.Нямбаатар дарамтлав уу гэхчлэн хүн бүр өөр өөрийн өнцгөөр харж байна.

Юутай ч хадаг сүү барин, өвдөг сөгдөн байж олж авсан сорилго тэмцээндээ ирсэнгүй нь олон нийтийн сонирхлыг ихэд татаж байна. Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.

ЭМЯ: 1811 хүнээс халдвар илэрч, 19 хүн нас баржээ
ЭМЯ: 1811 хүнээс халдвар илэрч, 19 хүн нас баржээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд