Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Улсын Дээд шүүх АН-ын даргыг бүртгүүлэх албан бичгийг хууль бус үндэслэлээр гурван удаа буцаасан“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 16 секунд

АН хоёр хэсэг хуваагдаж, хоёр талд дотоод сонгуулиа хийж АН-ын шинэ даргыг гаргаж ирсэн. Тэгвэл дотоод сонгуульд ялалт байгуулсан М.Тулгат, О.Цогтгэрэл нарыг цаашид хэрхэх асуудалд АН-ын дарга асан С.Эрдэнэ "Улсын дээд шүүхэд АН-ын дотоод сонгуулиар хууль ёсны сонгогдсон даргаа бүртгүүлэхээр дөрвөн удаа албан бичиг хүргүүлсэн. Улс төрийн намын хуулиар намын дотоод маргааныг шүүх хянан хэлэлцэхгүй гэж заасан байдаг. Гэтэл шүүхээс танай нам дотоод маргаантай байна гэх хууль бус үндэслэлээр гурван удаа буцаасан. Тэгэхээр өнөөдөр улс төрийн зорилгоор асуудлыг гаргаж тавьж байгаа Улсын дэдэ шүүхтэй цаашид улс төр, хуулийн хүрээнд ярих болно. Улсын дээд шүүхийн үйл ажиллагаанд саяхан ажлаа өгсөн, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулга нөлөөлж байсныг үгүйсгэхгүй. Тиймээс шинэ Ерөнхийлөгч гарч ирсэн учраас энэ асуудал хууль ёсны хүрээнд шийдэгдэх байх гэсэн найдлага тавьж байна" гэлээ.

С.Эрдэнэ: Сонгууль дөхөхөөр С.Зоригийн хэргийг АН-тай холбож харлуулж, гүтгэх гэж оролддог
С.Эрдэнэ: Сонгууль дөхөхөөр С.Зоригийн хэргийг АН-тай холбож харлуулж, гүтгэх гэж оролддог
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд