Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Эрдэнэ: Сонгууль дөхөхөөр С.Зоригийн хэргийг АН-тай холбож харлуулж, гүтгэх гэж оролддог

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 49 секунд

Ардчилсан хөдөлгөөний удирдагчдын нэг С.Зориг 1998 оны аравдугаар сарын 02-нд бусдын гарт зэрлэгээр амиа алдаад 23 жил өнгөрсөн. Өнөөдөр Ардчилсан нам С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр АН-ын дарга асан С.Эрдэнэ "С.Зориг агсан монголын ардчиллын анхны лидерүүдийн нэг. Монголын ардчилсан холбооны анхны дарга,тухайн үеийн төр нийгмийн зүтгэтнүүдийн сор болсон улстөрч байсан. С.Зориг агсны хэргээр олон жил улс төрийн шоу, ашиг хонжоо олох гэсэн бусармаг үйл явдал явсаар ирсэн. Үүний тод жишээ бол өчигдөр гарсан "Цензургүй яриа" нэвтрүүлэг байлаа.

Өнгөрсөн хугацаанд энэ хэргийг илрүүлэх цаг хугацаа хангалттай байсан. 23 жил гэдэг бага хугацаа биш. С.Зориг агсны хэргийг илрүүлэх ажлын хэсгийг таван удаа тарааж хэргийг замхруулах гэсэн этгээдүүд өнөөдөр төрийн өндөр албан тушаалд заларсан хэвээр байна.

Сонгууль дөхөхөөр энэ хэргийг АН-тай холбож харлуулж, гүтгэх гэж оролддог. 2000 онд цагдаагийн дарга байсан нөхөр "АН байгаа цагт С.Зориг агсны хэрэг илрэхгүй" гэж мэдэгдэл хийснийхээ дараа УИХ-ын гишүүн болж байв. Улс төрийн аллага гэхээр дан ганц С.Зоригийн хэргээр дуусахгүй. Монголын сор болсон эх орончид, зургаан Ерөнхий сайдыг харь орны нийслэлд аваачиж буудаж хороосон. 10 гаруй мянган эх орончийг харь орны шоронд эрүүдэн шүүж хөнөөсөн.

Өнөөдрөөр 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа коммунист нам болох МАН улс төрийн аллагын хариуцлагыг хүлээх ёстой. 10 дугаар сарын. 10-нд болох гэж буй их хурлын нөхөн сонгуульд зориулж нэр дэвшигчийг маань хүртэл тус асуудалд холбож байна. Гэм буруутай байсан бол гурван шатны шүүх хурлаар тогтоочихоод байхад гэм буруутныг суллачихаад, улс төрийн ашиг хонжоо олох гэж, сонгуульд нэд дэвшигчийг гүтгүүлээд явж байгаа эрх баригчдыг юу гэж ойлгох юм бэ.

Үнэхээр гэмт хэрэгтэн, захиалагч нь тодорхой юм бол гаргаж, ял шийтгэлийг нь оноо л доо. Чимээгүй байж байгаад сонгууль дөхөхөөр С.Зоригийн хэргээр улс төрждөг, шоу хийдэг байдлыг таслан зогсоох цаг болсон" гэлээ.

Архангай аймгийн Өлзийт суманд 180 хүүхдийн суудалтай сургуулийн өргөтгөл баригдаж байна
Архангай аймгийн Өлзийт суманд 180 хүүхдийн суудалтай сургуулийн өргөтгөл баригдаж байна
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.