
Хил орчмын бүсэд хийсэн хяналт шалгалт болон эрүүл мэндийн тандалтын талаар МХЕГ-аас мэдээллээ. Ингэхдээ өнгөрсөн хугацаанд улсын хилээр орсон 118 тээврийн хэрэгсэл, 513 зорчигчдод эрүүл мэндийн хяналт хийж 64 тохиолдлыг тусгаарлан ажиглалтад шилжүүлэн, энгийн горимоор нэвтэрсэн 192 зорчигчоос Коронавируст халдвар /КОВИД-19/ илрүүлэх ПГУ шинжилгээ авчээ. Нийтдээ улсын хилээр гарсан 81 тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэлт хийж, хяналт тавьж, 365 зорчигч, жолоочид эрүүл мэндийн тандалт хийсэн аж.