Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Таван толгой түлш“ ХХК-ийн ажилчдын ажил хаялт үргэлжилж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 36 секунд

"Тавантолгой түлш" төрийн өмчит үйлдвэрийн газрын ажилчид оройноос эхлэн ажил хаялт зарлаж буйгаа мэдэгдээд буй. Тэгвэл "Тавантолгой түлш" ХХК-ийн ажилчид цалин нэмэгдүүлэхийг шаардан ажил хаялт үргэлжилж байна. Компанийн удирдлагуудын зүгээс шат дараалалтайгаар цалин нэмэгдүүлнэ гэдгийг мэдэгдсэн аж. Тодруулбал, удирдлагуудын зүгээс ажилчдад өнөөдөр 300 мянган төгрөгийг дансанд нь шилжүүлье гэх тохиролцоонд хүрэхийг санал болгосон аж. Харин ажилчдын зүгээс аман тохиролцоонд хүрэхгүй, цаашид гэрээнд заасан цалин хөлсөө тогтмол авах тал дээр дорвитой шийдвэрт хүрсэн цагтаа ажил хаялтаа зогсооно гэх байр суурьтай байгаа юм.

Ажилчдын төлөөллийн зүгээс "Миний бие ажиллаад нэг жилийн хугацаа өнгөрч байна. Авч буй цалин сар сараар багассаар байгаад сарын сүүлийн цалин дээр 900 мянган төгрөг өгдөг байсан бол 600 мянга болсон. Цалинг багасгаж буй шалтгаанаа түлш бүтэн үнээрээ борлуулагдахгүй байгаа гэж тайлбарлаж байна. Өмнө бидэнд "Эрдэнэс таван толгой" компаниас цалинг ямар ч асуудалгүй олгоно гэж хэлж байсан. Гэтэл одоо түлш борлуулагдахгүй байгаа учраас цалинг нэмж чадахгүй байна гэх шалтгааныг хэлж байгаа юм. Хортой нөхцлийн нэмэгдэл цалин өгдөггүй" гэлээ.

МҮОХ: “Рио 2016” оны олимпт Д.Отгондалайг хахуулиар ялсан байж болзошгүй баримт ил болсон
МҮОХ: “Рио 2016” оны олимпт Д.Отгондалайг хахуулиар ялсан байж болзошгүй баримт ил болсон
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд