Олимпын наадмын мөнгөн медальт, жүдо бөхийн Монгол улсын үндэсний шигшээ багийн тамирчин Саид Моллай Big Life for Lil Thug-E хандивын аянд нэгдэж өөрийн гарын үсэгтэй өмсгөлөө дуудлага худалдаанд зориулан хандивласан.
Дуудлага худалдааны эхний дуудах үнэ хоёр саяас эхэлсэн бол өчигдөр оройны 22.00 цаг хүртэл үргэлжилж "Вангийн нулимс" зохиолоороо олны танил болсон зохиолч Todko Samson 15 саяын үнэ дуудсанаар өмсгөлийг худалдаж авах эрхтэй болжээ.
Ташрамд дурдахад Реппер Lil Thug E Турк улсын Истанбул хотыг зорьж "İstinye Üniversitesi Hastanesi Medical Park"-д хэвтэн эмчилгээгээ эхлүүлсэн билээ.