Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Пүрэвдорж: Хотын түгжрэлийг шатахууны хомстлоор шийдэж байгаа нь увайгүй зүйл

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 36 секунд

No description available.АН-ынхан өнөөдөр мэдээлэл хийж, ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулахыг шаардсан. Түүнчлэн АН-ынхан "Одоо боллоо" уриатайгаар аравдугаар сарын 1-ний өдөр Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулахаар болсон гэдгээ төрийн ордонд хийсэн мэдээллийн үеэр мэдэгдсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Сүхбаатарын талбайд иргэдийг "Одоо боллоо" жагсаалд оролцож, үзэл бодлоо илэрхийлэхийг уриалсан юм.

Тэрбээр "Эрх баригчдын ковидын үеийн хулгай гаарч байна. Ковидын эсрэг 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөрийг зарцуулсан. Тайланг нь хүсэхэд, 2.7 их наяд төгрөгийн тайлангаа ирүүлээгүй байх жишээтэй. Үүнийг эрх баригчид хулгайлсан. 10 их наядын хөтөлбөр зарласан боловч үр дүн гарахгүй байгаа. 2.8 их наядын гадаадын тусламж авсан хэдий ч газрын гаваар орсон. Эрдэнэтийн 650 тэрбум төгрөгийг цахилгаан, дулааны төлбөрт зарцуулсан. Оюутолгойн татварын нэг их наяд төгрөгийг зарцуулсан. Нийт 20 их наяд төгрөгийн хөрөнгийг ковидын эсрэг зарцуулсан боловч ямар ч үр дүнгүй байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлээд ОХУ-аас нийлүүлэлт тасалдахыг удаа дараа сануулж байсан. Засгийн газар хариуцлагагүйн улмаас одоогийн хомстлыг үүсгээд байна. Улаанбаатар хотын түгжрэлийг шатахууны хомстлоор шийдэж байгаа нь увайгүй зүйл" гэлээ.

Тарвага агнаж, тээвэрлэсэн иргэдээс 91 тарвагны нойтон мах, 20 ширхэг калибр бууг хураан авчээ
Тарвага агнаж, тээвэрлэсэн иргэдээс 91 тарвагны нойтон мах, 20 ширхэг калибр бууг хураан авчээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.