
Өчигдрөөс хойш ШТС-ууд АИ92, АИ95 дууссан хэмээх бичиг нааж, бензин худалдаалахгүй байгаа юм. Түүнчлэн нэг жолоочид 20, 30 мянган төгрөгийн хязгаарлалт тогтоож, хомсдол үүсгээд буй. Уг нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 11.00 цагаас Төрийн ордонд шатахуун импортлогчид, УУХҮ, АМГТГ-ынхантай уулзсан. Тэгвэл шатахууны асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 14 цагт мэдээлэл хийхээр болжээ.