Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Гэрэлт-Од: Х.Баттулга Ерөнхий сайдад зөвлөж байгаа нь зохимжгүй нүүдэл

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд зөвлөхөөр болсон. Энэ талаар Монгол Улсын боловсролын их сургуулийн багш, улс төр судлаач доктор Э.Гэрэлт-Од өөрийн байр сууриа "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа дурджээ.

Тэрбээр "Угтаа АН-ын, эсвэл МАН-ын Ерөнхийлөгч гэж байхгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч л гэж бий. Албаа өгөөд аль нэг намд элсээд, улс төр хийгээд явах нь ёс зүйн хувьд хориотой. Харин Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан эрхмүүд Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүнд зөвлөөд явж байх нь зохимжтой. Түүнээс Ерөнхий сайдын зөвлөхөөр томилогдсон нь олон хүний санааг зовоож байх шиг харагдаж байна. Ерөнхий сайд чинь ялсан намын даргын албан тушаал. Тиймээс ардын намд үйлчилж байна гэж дүгнээд байгаа байх. Ямартаа ч зохимжгүй нүүдэл харагдаж байна" гэжээ.

ХОМ: М.Чингисхаан 33 саяаар үнэлэгдэх гэр, 99 саяын үнэт эдлэлтэй
ХОМ: М.Чингисхаан 33 саяаар үнэлэгдэх гэр, 99 саяын үнэт эдлэлтэй
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.