Гадаадад зорчих иргэдээс нислэг үйлдэхээс 24-48 цагийн өмнө PCR шинжилгээг төлбөртэй авах тухай шийдвэр гарсан. Энэ дагуу Эрүүл мэндийн сайд С.Энхболд шинжилгээг ХӨСҮТ, JCI олон улсын итгэмжлэлт бүхий Интермед эмнэлгийн лабораториудад өгөх тушаал гаргажээ. Энэ нь Өрсөлдөөний тухай хууль зөрчиж байна гэж үзэхээр байгаа тухай ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ мэдээлсэн байна. Тодруулбал, тэрбээр "Сайдын гаргасан тушаал нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн буюу хувийн өмчийн нэг аж ахуй эрхлэгчийн нэрийг зааж шийдвэр гаргаж байгаа нь давуу байдал олгосон гэж үзэхээр байна. Тиймээс тодруулга авахаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар -аас ажиллаж байна" хэмээжээ.
ШӨХТГ: Эрүүл мэндийн сайд С.Энхболд хувийн өмчийн нэр зааж шийдвэр гаргасан нь давуу байдал олгосон гэж үзэхээр байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.