Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Намрын ногоон өдрүүд" өдөрлөгт оролцох үеэрээ цахим үндэстэн арга хэмжээний талаар байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр энэ үеэр "Дэлхийд вакцинжуулалт нь 60-аас дээш хувьтай байгаа улсуудад гадаа талбайн арга хэмжээнүүдийг нээлттэй болгож байгаа. Доторх арга хэмжээнүүдийг цаашид нээх тал дээр бодлого барина. Шинэ жилийн баяраа ч хоёр шинэ жилээ тэмдэглэж чадсангүй. Үүнийг баяр гэхээсээ илүүтэй аж, ахуйн нэгжүүдийн эдийн засгийн эргэлттэй холбоотой агуулга талаас нь дэмжээд байгаа юм. Иймд цаашид эдийн засгаа дэмжих, энгийн амьдралын хэмнэлдээ оруулна.
Статистик мэдээгээр, 4-5 дугаар саруудад манай улсын эдийн засаг хасах баланс руу орсон. Монгол улсын цусны эргэлт зогссон. Эдийн засаг 23 хувиар тасалдсан. Ийм л хүнд нөхцөл байдалд бид ажиллаж байна" гэлээ.