Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Шударга тав“ өдгөө...

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 41 секунд

Өмнөх парламентын үед МАНАН дэглэмийг устгана хэмээн уриа лоозон болж, ард иргэдийг уриалан жагсаал цуглаан болгож, өөрсдийгөө "Шударга тав" хэмээн нэрийдэж байсан таван гишүүн өнөөдөр бүгд улс төрийн албан тушаалд томилогджээ. "Шударга тав" тухайн үедээ хэн нь ч улс төрийн дээгүүр албан тушаалд очихгүй хэмээн хэвлэл мэдээллээр улайран ярьж байсан түүхтэй. Шударга тав хэмээн өөрсдийгөө нэрийдэж байсан Х.Нямбаатар, Т.Аюурсайхан, Л.Болд, Л.Оюун-Эрдэн, Ж.Батзандан нарын таван эрхэм өнөөдөр бүгд улс төрийн албанд дээгүүр албанд очсон байна.

Ингээд тус таван гишүүний албан тушаалтай танилцъя

"Шударга тав" фракцийн гишүүн Х.Нямбаатар

Тэрбээр одоо хамгийн олон давхар дээлтэй гишүүн хэмээгдэж байгаа бөгөөд Хууль зүй дотоод хэргийн сайд, Оюутолгойн ажлын хэсгийн ахлагч, мөн Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах ажлын хэсгийг ахлагч, Авлигын индексийг бууруулах ажлын хэсгийн ахлагч, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн дарга, Боксын холбооны ерөнхийлөгч гэх мэт албан тушаалд ажиллаж байна.

"Шударга тав" фракцийн гишүүн Л.Оюун-Эрдэнэ

Д.Сүхбаатарын талбайд дүн өвлийн хүйтэнд ард иргэдийн өмнө хэвлэл мэдээллийнхэнд хандаж "Засгийн Газрын хэрэг эрхлэх газын даргын" албан тушаалд очихгүй хэмээн ам өчгөө өгч зогссон ч өдгөө Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын албан тушаалаасаа хальж Монгол улсын 32 дахь ерөнхий сайдын албан тушаалыг хашиж явна.

Харин Т.Аюурсайхан нь 2019 оноос Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байна. Мөн УИХ-ын дэд дарга гэх сэнтийд өнгөрсөн парламентын сонгуулийн дараа суусан билээ.

“Шударга тав”-ын дотроос хамгийн удаан улс төрийн карьер хөөсөн эрхэм бол Л.Болд билээ. Тэрээр анх 1990 онд Улсын бага хурлын гишүүний албыг хашин улс төрд хөл тавсан билээ. Шударга тавдаа шуугиулж байгаад одоо харин Бельгийн хаант Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилдоод байна. Түүний томилгоог энэ зун Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хурлаар хийсэн билээ.

Шударга тавын шууд эфир болж байсан эрхэм болох Ж.Батзанданг монголын ард түмэн Иргэний хөдөлгөөний үүсгэн байгуулагч намынхаа тэргүүлэгч болсон үеэс андахгүй билээ. Тэрбээр одоо харин Австрали улсад суух элчин сайдын зөвлөхөөр ажиллаж байгаа бөгөөд албан тушаалаа голж “Хусмаа чамласан хүүхэд” шиг “Цөллөгийн газраас бичсэн тэмдэглэл” хэмээн жиргээд амжсан билээ.

Энэ мэтчилэн Шударга тав хэмээн өөрсдийгөө цоллож явсан эрхмүүд төв талбай дээр албан тушаалд очихгүй хэмээн ам тангараг өгч “үсэрсэн шүлс” нь хатаагүй байхад шахуу бүгд эрх ямбанд хүрсэн байна. Уншигчид та бүхний хүссэнээр тэд ШУДАРГА ТАВ байж чадсан уу. Уг асуултыг хариултыг та бүхэнд нээлттэй үлдээе.

“Цахим үндэстэн-Digital Nation21” хууль зөрчиж зохион байгуулагджээ
“Цахим үндэстэн-Digital Nation21” хууль зөрчиж зохион байгуулагджээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.