Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Гэм зэм” жүжгийн гол дүрд Д.Лхагва тоглоно

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 4 секунд

Улаанбаатар хот дахь “Русский дом” буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төв дэргэдээ Монголын уран бүтээлчидтэй хамтран “Орфей” театр байгуулж, нээлтээ нэрт зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт жүжгээр хийх гэж байгаа билээ.

“Гэм зэм” жүжгийг ОХУ-ын ГИТИС-ийг төгссөн М.Батболд найруулах юм. Тэгвэл тус жүжгийн гол дүрд соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Лхагва тоглох болжээ. “Guys” хамтлагаар уран бүтээлийн гараагаа эхэлж, өдгөө LVA энтертайнмент байгуулан “Амьдрал төсөл”, “Дурлалын гэмт хэрэг”, “Фэйсбүүк од”, “Мухар гудамж”, “1990” зэрэг уран бүтээлийг үзэгчдэд хүргэснээрээ Д.Лхагва олны танил болсон.

Ташрамд дурдахад, “Гэм зэм” жүжгийг зохиолч Ф.М.Достоевскийн мэндэлсний 200 жилийн ойд зориулан төрсөн өдрөөр нь буюу ирэх арваннэгдүгээр сарын 11-нээс олны хүртээл болгохоор төлөвлөжээ.

Б.Баасандорж: Мэдээллийг ашиглаж байгаа тохиолдол бүрт мэдээллийн эзэнд заавал мэдэгддэг системтэй байх ёстой
Б.Баасандорж: Мэдээллийг ашиглаж байгаа тохиолдол бүрт мэдээллийн эзэнд заавал мэдэгддэг системтэй байх ёстой
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.