Төрийн ордонд зохион байгуулагдсан “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Арбидол" эмийг өвөрмөц эмчилгээний удирдамжаас хассан талаар мэдээлсэн. Тодруулбал, Арбидолыг Ковид-19 өвчний өвөрмөц эмчилгээнд хэрэглэх гэдэг байсныг өөрчилж томуу томуу туст өвчин, sars2 ковид-19 зэрэг өвчинд эмчийн заавраар хэрэглэх заалттай болгосон аж. Өөрөөр хэлбэл, халдварын эмчилгээнээс хасаагүй, харин өвөрмөц эмчилгээний удирдамжаас хассан байна.