Монголын Хуульчдын холбооноос жилд нэг удаа зохион байгуулдаг Хуульчийн мэргэжлийн шалгалт өнөөдрөөс эхлэн гурав хоног үргэлжилнэ. Шалгалттай холбоотой мэдээллийг Хуульчдын холбооны хуульчийн мэргэжлийн шалгалт хариуцсан мэргэжилтэн Б.Бямба-Оюунаас тодрууллаа.
-Энэ жил хэдэн хүн хуульч мэргэжлийн шалгалт өгч байна вэ?
-Энэ жилийн хувьд 1300 гаруй хүн шалгалтад бүртгүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 1170-аад хүн шалгалтад оролцож байна.
-Шалгалт ямар журам, үе шаттайгаар явагдах вэ?
Хуульчийн мэргэжлийн шалгалт нь сорилго, бодлого гэсэн дарааллаар явагдана. Сорилгын шалгалт нь 200 асуултаас бүрдэх бөгөөд үргэлжлэх хугацаа 200 минут. Бодлогын шалгалт Иргэний эрх зүй, Захиргааны эрх зүй, Эрүүгийн эрх зүй бодлогын шалгалтаар үргэлжлэх бөгөөд нэг бодлогыг бодох хугацаа 150 минут байх юм. Хоёр шалгалтын нийлбэр оноо 70-аас дээш байсан тохиолдолд хуульч мэргэжлээр үйл ажиллагаа эрхлэх эрхийг олгоно.