Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар хуралдлаа. Тус хуралдаанаас гарсан зарим шийдвэрүүдийг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан танилцуулсан юм. Мэдээлийн үеэр "Шүлхий голомтуудад хорио цээрийн дэглэм тогтоож вакцинжуулах ажлыг хийж ажиллалаа. Энэ жилийн хувьд 11.8 тэрбум төгрөгийн вакциныг хоёр хуваан давтан тунгаар хийсэн. Хорио цээр болон хамгааллын дэглэм гэх мэт үйлчилгээнд гурав орчим тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Ингэснээр шүлхий өвчинд нийтдээ 14.8 тэрбум төгрөгийг зарцууллаа. Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд 35 тэрбум төгрөгийг төсөвлөдөг, шүлхийгээс гадна долоон халдварт өвчин болоод хаврын төл малыг вакцинжуулсан" гэв.
Шүлхий өвчинд нийтдээ 14.8 тэрбум гаруй төгрөгийг зарцуулжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.