Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мах боловсруулах дөрвөн үйлдвэр барьснаар экспортын хэмжээг 22 мянган тонноор нэмэгдүүлэх боломжтой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 46 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өгөв. Тэрбээр "БНХАУ-ын нэг тэрбум долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд ХАА-н салбарт буюу мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр дөрвөн бүс нутагт дөрвөн үйлдвэрийг байгуулахаар шийдвэрлэлээ. Хорио цээрийн бүс бүхий малын мах боловсруулах үйлдвэр байх юм. Дорнод, Булган, Архангай, Ховд аймгуудад хийхээр төлөвлөж байна. Урьдчилсан байдлаар 78 сая ТЭЗҮ гарсан. Үйлдвэрийн хүчин чадал нь 10 га газарт төлөвлөгдсөн. Өдөртөө нэг мянга орчим бог, 200 орчим бод малыг боловсруулах хүчин чадал бүхий нийтдээ 20 мянган малыг хорио цээрийн бүсэд оруулж, вакцинжуулж, эрүүл гэж дүгнэсний дараа боловсруулах үйлдвэрт оруулна.

Энэ үйлдвэрийг барьснаар мал махны экспортын хэмжээг нэмэгдүүлэхээс гадна арьс шир боловсруулах үйлдвэрлэлдээ технологийн түүхий эдийг бэлтгэхэд маш чухал түлхэц болно. Нөгөө талдаа малчдын орлогыг нэмэгдүүлэхэд бодит нөлөөллийг бий болгоно. Жилд дунджаар 35 мянга орчим тонн махыг экспортод гаргадаг. Уг дөрвөн үйлдвэр ашиглалтад орсноор 22 мянган тонноор нэмэгдүүлэх боломж бий болж байгаа юм. Энэ ондоо бэлтгэл ажлаа хангаж чадвал ирэх онд ажлаа эхлүүлнэ. Гүйцэтгэгч талын өгсөн урьдчилсан мэдээллээр 1.2 жилийн дотор ашиглалтад хүлээлгэн өгнө гэсэн" гэлээ.

“Хотын захиргааны шинэ байранд байгаа ковидын өвчтөнүүдийг хаашаа шилжүүлэх асуудлыг ярилцана“
“Хотын захиргааны шинэ байранд байгаа ковидын өвчтөнүүдийг хаашаа шилжүүлэх асуудлыг ярилцана“
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.