Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мотоцикл онхолдож, жолооч амиа алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Өнгөрөгч амралтын өдөр буюу есдүгээр сарын 5-ны Ням гарагт орон нутгийн замд зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, есдүгээр сарын 5-ны оройн 19:40 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт шороон замд зорчиж явсан улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолоочийн амь нас хохирсон байна.

Иймд жолооч зорчигч та бүхнийг хөдөө орон нутгийн замд зорчихдоо жолооч, зорчигчид хамгаалах бүсийг зүүж хөдөлгөөнөө эхлэх, тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй байхад анхаарч хөдөлгөөнд оролцох, мотоцикл, мопед жолоодох үедээ хамгаалах малгай хамгаалалтын хэрэгсэл өмсөж замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хөдөлгөөнд соёлтой боловсон оролцох шаардлагатай байгааг тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

ПАРАЛИМП: Манай улс 160 орноос 59 дүгээр байрт жагсжээ
ПАРАЛИМП: Манай улс 160 орноос 59 дүгээр байрт жагсжээ
 
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.