МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 16.00 цагаас хуралдахаар товложээ. Улмаар 17:00 цагт Бага хурлаа хуралдуулж, УИХ-ын 18, 28 дугаар тойрог буюу Хэнтий, Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулахаар төлөвлөсөн байна.
Одоогийн байдлаар МАН-аас Сонгинохайрханы нөхөн сонгуульд МАН-аас СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, С.Мөнхчулуун, Э.Батшугар нарын нэр яригдаж байгаа. Гэхдээ эх сурвалжууд Н.Алтаншагайд нэр дэвших боломж нь арай түлхүү хэмээн онцолж байгаа юм.
Харин Хэнтийн сонирхолтой байгаа хэд хэдэн хүн байгаа. Тодруулбал, аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, Н.Ганбямба, Д.Гантулга гэх хүмүүсийн нэр яригдаж байна. Гэхдээ хамгийн магадлалтай нь Ц.Идэрбат юм.
Тэгвэл АН-ын Үндэсний бодлогын хороо мөн өнөөдөр хуралдаж нэр дэвшигчдээ тодруулна. Одоогийн байдлаар АН-аас Сонгинохайрханд Э.Бат-Үүл, Хэнтийд УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Засаг дарга асан Ж.Оюунбаатар нарын нэг дэвшиж магадгүй гэж яригдаж байна.
Намууд аль тойрогт хэнийг нэр дэвшүүлэхээр болсон талаарх мэдээллийг бид эргэн мэдээлэх болно.